М.Батчимэг гишүүнийг хэн “будаад” байна вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 11 ・ 5

Н.БАТ

Сонгуулийн дохио хангинаж, улстөрчид тойргоо булаалдан бие биенээ хар пиараар будах их уралдаан эхэлснийг уржигдар М.Батчимэг гишүүн зарлав. Тэрээр түүний зөвлөх асан З.Пагмажавын холбогдсон хэрэгтэй холбоотойгоор өөрийнх нь нэр хүндийг харлуулах гэсэн дайралтыг Эрдэнэтийн тойрогт нэр дэвших сонирхлоо илэрхийлээд байгаа өөр намын гишүүн нэг нөхөр хийж буй хэмээн баттай хэлэв. Орхон аймгийн АН-ын даргаар М.Батчимэг гишүүн ажиллаж байгаа учраас түүнийг чиглэсэн зорилготой дайралтууд явагдаж байгааг судлаачийн хувьд анзаарсан гээд чухам тэр хүн хэн бэ гэдгийг хэлэхээс татгалзав. Тэгвэл өнөөгийн байдлаар нэр цэвэр цөөн хэдэн улстөрчийн нэг гэгдэж буй М.Батчимэг гишүүнтэй Орхон аймагт 2016 онд эн тэнцүү өрсөлдөх хүн хэн бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч буй. МАН,МАХН-аас нэр дэвшигчдэд л түүнтэй өрсөлдөх чадал илүүтэй байгаа гэвэл буруудахгүй. М.Батчимэг гишүүний хувьд 2012 оны сонгуулиар жагсаалтаар УИХ-д суудал авсан бол энэ удаад Орхон аймгаас тойрогт өрсөлдөх нь тодорхой болсон аж.

Өөрөөр хэлбэл, хэн аль тойрогт өрсөлдөх вэ гэдгээ томоохон намууд аль хэдийнэ хуваарилсан нь илэрхий. Тэгвэл М.Батчимэгийг харлуулах гэж оролдоод байгаа нөхөр хэн бэ?

 МАН-аас 2008 болоод 2012 оны сонгуульд Орхон аймагт баригдаж дуусдаггүй алдарт Лүнгийн замын эзэн Д.Дамба-Очир нэр дэвшиж, эхний удаад УИХ-д суусан. Мөн аймгийн Засаг дарга асан Г.Шархүү 2008 онд нэр дэвшсэн бол 2012 онд өнөөдрийн УИХ-ын гишүүн О.Содбилэг түүний хамтрагч болж байв.

Харин энэ удаад МАН-аас Д.Дамба-Очир дэвшихгүй л болов уу. Түүний оронд Г.Тэмүүлэнг О.Содбилэг хамтрагчаараа сонгох биз. Учир нь, УИХ-д нэр дэвшигчийн үндсэн шат болсон дэд сайдын суудалд НАМЗХ-ны лидер гэгдэх Г.Тэмүүлэн саяхан заларч байгаад буусан билээ. Харин 2012 онд одоогийн УИХ-ын гишүүн МАХН-аас Л.Цог, Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга Д.Галбаатартай хамт нэр дэвшиж байсан бол ирэх сонгуульд хоёулаа өөрчлөгдөж ч болзошгүй. Л.Цогийн хувьд намынхаа эсрэг хэд хэдэн удаа кноп дарсан учраас Орхоны суудлаа тавьж өгч болзошгүй эрсдэлтэй байгаа. Харин Д.Галбаатарын хувьд одоогоор нэр нь тодорчихсон улстөрч гэхэд хэцүү. Түүний оронд МАН-аас МАХН-ын гишүүн болсон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат магадлал илүү ч байж болох. Учир нь, тэрээр аавын хаалга татах дөхөж, ял сонссон ч шүүхээр цагаадаж, Орхон аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж буй.
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 13/

    ooroo goshuuneese tatgalzaad shalguulaa ch awgai min. estoi neg shiren nuurelsen awgau yu;tagnuul baix magadgui.

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 12/

    Хамгийн жигшүүртэй, өчиггүй цаазын тавцанд зогсоовол зохих хэрэг бол эх орноосоо урвах явдал. Батчимэгийг өмөөрөгч урвалтыг төдийлөн эмзэглэн хүлээж авдаггүй нэгэн бололтой. Батчимэг урвагч байх магадлал өндөр. Өөрөө урвагч биш байлаа гэхэд туслахынхаа ийм муухай хэргийг мэдээгүй байх, түүнийг үндэс

    Хариулах
  • zochin / 2015 09 сар 12/

    yaj gemgui hun bolj jujiglej chadaj bainaa yun ner devshih ve Mongolyn ard tumneer daapaalaad baina uu zuvluh ni tagnuul baihad yaj ene avgai gemgui amitan gej uuriiguu zarlaj chadfaj bainaa ene avgaig shalgah heregtei

    Хариулах
  • zochin / 2015 09 сар 12/

    yaj gemgui hun bolj jujiglej chadaj bainaa yun ner devshih ve Mongolyn ard tumneer daapaalaad baina uu zuvluh ni tagnuul baihad yaj ene avgai gemgui amitan gej uuriiguu zarlaj chadfaj bainaa ene avgaig shalgah heregtei

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 11/

    ene awgaig shalgax xeregtei yun ner dewshix xytadin tagnuul bish biz de.no garna shu tagnuul baix magadlal ixtei awgai baina.ooroo gishuuneese tatgalzax bailgui de. tegeed shalguul.

    Хариулах